Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай цахим сургалтыг зохион байгуулав.
2023-01-24
- 432
Санхүүгийн мэдээллийн албанаас терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашиглах эрсдэлийг бууруулах чиглэлээр цахим сургалтыг АНУ-ын Сангийн Яамны зөвлөхтэй хамтран явууллаа.
Сургалтад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын 100 орчим ажилтан хамрагдсан. Сургалтын үеэр АНУ-ын зөвлөхийн зүгээс ашгийн бус байгууллагыг ашиглан терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэргийн жишээг танилцуулж, ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд зүй бусаар урвуулан ашиглаж болзошгүй арга хэрэгслүүдийн талаарх туршлагыг хуваалцав.