Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС БАНКУУДТАЙ ХИЙХ ХАГАС ЖИЛ ТУТМЫН ЭЭЛЖИЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-01
  • 620

Санхүүгийн мэдээллийн албанаас хагас жил тутам банкуудын комплаенсийн газрын төлөөллүүдтэй уулзаж, өмнөх хагас жилийн хугацаанд ирүүлсэн мэдээлэл болон бусад хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал бодлоо солилцдог. Энэ удаагийн ээлжилт уулзалтаар дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцлээ. Үүнд:

  • Монгол Улсын виртуал хөрөнгийн зах зээлийн тухай;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний Зөвлөлийн зөвлөмжийн тухай;
  • Санхүүгийн мэдээллийн албанаас нэвтрүүлж байгаа goAML програм болон бусад  холбоотой мэдээллүүдийг хэлэлцлээ.  

Тус уулзалтад Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудын комплаенсийн газар, хэлтсийн нийт 35 гаруй төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцлоо.