Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (фатф)-ын чуулга уулзалт 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд боллоо.

2023-02-24
  • 488

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд БНФУ-ын нийслэл Парис хотод боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад олон улсын нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо.

ФАТФ-аас ОХУ-ын үйл ажиллагаа нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг дэмжих зорилготой ФАТФ-ын үндсэн зарчмуудтай зөрчилдөж байгааг мэдэгдлээ. Эдгээр нь ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх, дэмжихээр тохиролцсон олон улсын хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэх амлалтыг зөрчиж байгаа бөгөөд ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  • Индонези улсуудын ФАТФ-ын гишүүнчлэлийн асуудал;
  • Индонези болон Катар улсуудын Харилцан үнэлгээний тайлан;
  • ФАТФ-ын Зөвлөмж 24 буюу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой гарын авлага;
  • Эрх зүйн бусад зохицуулалттай хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 25-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
  • ФАТФ-ын 2023-2025 оны Дэд Ерөнхийлөгчийн томилгоо;
  • ФАТФ-ын 5 дахь шатны Харилцан үнэлгээний асуудлаар;
  • ФАТФ-ын Зөвлөмж 15 буюу шинэ технологитой холбоотой хэрэгжилтийг сайжруулах асуудлаар;
  • ФАТФ-ын 2023 оны жилийн сургалтын төлөвлөгөө;
  • ФАТФ-ын 2022-2024 оны ажлын хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлыг хэлэлцэв.

Тус чуулга уулзалтаар Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс болон Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсуудыг ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-нд оруулсан байна. Харин Камбожийн Хант Улс болон Мароккогийн Хант Улсуудыг “Саарал жагсаалт”-аас гаргасан байна.

2023 оны 2 дугаар сарын байдлаар ФАТФ-ын саарал жагсаалтад дараах улс орнууд байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Албани Улс
  • Барбадос
  • Буркина Фасо
  • Кеймэнн арлууд
  • Бүгд Найрамдах Конго улс
  • Гибралтар
  • Хаити
  • Ямайка
  • Йорданы Хашемын Хаант Улс
  • Мали
  • Бүгд Найрамдах Мозамбик Улс
  • Бүгд Найрамдах Панам Улс
  • Бүгд Найрамдах Филиппин Улс
  • Бүгд Найрамдах Сенегал Улс
  • Өмнөд Судан
  • Арабын Бүгд Найрамдах Сири Улс
  • Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
  • Бүгд Найрамдах Турк Улс
  • Уганда
  • Арабын Нэгдсэн Эмират Улс
  • Бүгд Найрамдах Йемен Улс

Харин дараах улс орнууд ФАТФ-ын хар жагсаалтад байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
  • Иран улс
  • Мьянмар улс

Та бүхэн хурлаас гарсан үр дүнтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарж орно уу.