Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас “Краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтийг ашиглан терроризмыг санхүүжүүлэх нь” сэдэвт вэбинарыг зохион байгууллаа

2024-01-19
  • 2450

ФАТФ-аас “Краудфандинг  буюу олон нийтийн санхүүжилтийг ашиглан терроризмыг санхүүжүүлэх нь” сэдэвт вэбинарыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус вэбинарт ФАТФ, НҮБ-ын Терроризмын эсрэг хорооны гүйцэтгэх алба, Канад улсын Сангийн яам зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, 2023 оны 10 дугаар сард  ФАТФ-аас гаргасан “Краудфандинг  буюу олон нийтийн санхүүжилтийг ашиглан терроризмыг санхүүжүүлэх” гарын авлагын талаар хэлэлцэв.

Вэбинарын үеэр террорист гэмт этгээдүүд олон нийтийн санхүүжилт ашиглан хөрөнгө босгоход ашигладаг аргууд, терроризмыг санхүүжүүлж болзошгүй үйлдлийг хэрхэн илрүүлэх, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгарч буй бэрхшээлүүд болон улс орнуудын шилдэг туршлагуудыг танилцуулахаас гадна төр хувийн хэвшлийн оролцоог онцолж, хэрхэн энэ асуудалд хувь нэмэр оруулж болох талаар санал солилцов.

 

Уг вэбинарын бичлэгийг энд дарж үзэх боломжтой.

/https://m.youtube.com/watch?v=sLMwvPm62PA /