Монголын Хуульчдын Холбоо (МХХ), Монголын Өмгөөлөгчдийн Холбоо (МӨХ), Монголын Нотариатчдын Танхимын (МНТ) комплайенсийн ажилтнуудад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай

2023-04-28
- 199
МХХ, МӨХ, МНТ-ын комплайенсийн ажилтнуудад зориулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвүүдээр сургалт орлоо. Үүнд:
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
- Типологи, мэдээлэх үүргийн хэрэгжилтийн тухай