Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Санхүүгийн мэдээллийн алба албан ёсоор Харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо

2024-02-02
  • 2573

Дэлхийн 170 улс орны Санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг болох Эгмонт бүлгийн хурал 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд  Малта улсын Сент Жулианс хотноо зохион байгуулагдаж байна.

Санхүүгийн мэдээллийн алба нь Эгмонт бүлгийн гишүүний хувьд тус бүлгээс зохион байгуулж буй уулзалтуудад тогтмол оролцож, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, санал өгөх, туршлага солилцох, бусад улсын санхүүгийн мэдээллийн албадтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр хамтран ажилладаг.

A group of people standing in front of a tableDescription automatically generated

Энэ жилийн уулзалтын үеэр Санхүүгийн мэдээллийн алба, БНАЛАУ-ын Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичгийг солилцох ёслолын арга хэмжээ боллоо.