"Money Mule” буюу “Хууль бус мөнгө дамжуулагч” урьдчилан сэргийлэх аян эхэллээ.
2023-08-31
- 460
Интерполын Санхүүгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх төв (IFCACC)-өөс "Money Mule” буюу “Хууль бус мөнгө дамжуулагч” урьдчилан сэргийлэх аяныг 2023 оны 8 дугаар сарын 28-аас 9 дүгээр сарын 11-ний хооронд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Монгол Улсын Цагдаагийн байгууллага энэхүү аянд нэгдэн оролцож байгаа бөгөөд аяны гол зорилго нь:
• “Хууль бус мөнгө дамжуулагч” гэж хэн болох, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноор үүсэх үр дагавар;
• “Хууль бус мөнгө дамжуулагч”-ийг элсүүлэх үйл явц;
• “Хууль бус мөнгө дамжуулагч” болохоос хэрхэн сэргийлэх арга зам зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд дараах сэдвийн хүрээнд хүргэж энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх явдал юм.
#ТаныДансТаныХариуцлага
#YourAccountYourCrime