Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа.

2023-05-22
  • 268

Үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг Санхүүгийн мэдээллийн албанаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, нийт 16 гишүүн байгууллагын 29 төлөөлөл оролцов. Хурлыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо удирдаж явууллаа.

Тус хурлаар Үндэсний зөвлөлийн ажлын алба буюу Санхүүгийн мэдээллийн албанаас Үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрлэлтийн биелэлт, Монгол улсад хийгдэх дараагийн Харилцан үнэлгээ, өргөтгөсөн хяналтын тухай танилцуулав.

Түүнчлэн Үндэсний зөвлөл болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын чиг үүрэгт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг тусгах тухай хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав.