Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-15
  • 183

Санхүүгийн мэдээллийн алба, АНУ-ын Сангийн яамны зөвлөхтэй хамтран 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулав.

Энэхүү сургалт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, их сургуулийн сургалтын хөтөлбөрт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сэдвийг тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сургалтаар “Олон улсын худалдаа ба үндэстэн дамнасан гэмт хэрэг”, “Мөнгө угаах гэмт хэрэг”, “Мөнгө угаахтай тэмцэх бодлогын хэрэгжилт”, “Сургалтын хөтөлбөр боловсруулах” зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын нотариатчдын танхимын нийт 20 гаруй төлөөллүүдэд илтгэл тавьж мэдлэг олгосон.

Түүнчлэн Санхүүгийн мэдээллийн албанаас “Монгол улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.