Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Коронавирусийн дуулианыг ашиглан Хятадын хакерууд Монголын төрийн байгууллагуудад халдсаныг судлаачид илрүүлжээ

2020-03-13
  • 3442

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа шинэ коронавирусийн дуулианыг ашиглан бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого нэмэгдэж байгааг кибер аюулгүй байдлын Check Point Software Technologies компанийн судлаачид анхааруулжээ.

 

Тухайлбал “coronavirus” нэрийг оролцуулсан домэйн хаягнуудын 50 орчим хувь нь халдлагад ашиглагдаж байгааг тогтоосон байна.

Үүнээс гадна тус компанийн судлаачид Хятадад байрладаг хакерын бүлэг саяхан Монгол Улсын төрийн байгууллагуудын компьютерт чиглэсэн халдлага зохион байгуулсныг өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ тэд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийг барьж, коронавирусийн анхааруулга байдлаар RTF (Rich Text Format) форматтай хоёр ширхэг файлыг төрийн байгууллагуудын имэйл хаягт илгээсэн байна.

 

Имэйлд хавсаргасан файлыг нээх үед тусгай код ажиллаж дэлгэцний скриншот, файлуудын жагсаалтыг авахааас гадна файлуудыг татаж авах боломж нээгдэж байжээ.

“Хятадын хакеруудын бусад улсын төрийн байгууллагуудын эсрэг олон жилийн турш явуулсаар ирсэн халдлагуудын сүүлийн тохиолдлыг бид илрүүллээ. Энэ удаагийн халдлага нь Covid-19 тахлын дуулианыг ашиглан хохирогчдын анхаарлыг татах арга хэрэглэжээ" гэж тус компанийн мэргэжилтэн тайлбарласан байна. Өөр нэг мэргэжилтний баталж байгаагаар коронавирусийн дуулианыг ашигласан “phishing” төрлийн халдлагууд Хятад, Орос, Умард Солонгосын зүгээс гарах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэнэ.

 

Эх сурвалж: MarketWatch, Check Point Software Technologies