Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
2023-09-15
- 284
Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын үр дүн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах тухай, мөн “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хагас жилийн биелэлтийг танилцууллаа.
Түүнчлэн, Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөө болон гишүүдийг шинэчлэх, Үндэсний эрсдэлийн үнэлгээг эцэслэх болон бусад асуудлыг танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргав.