Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Хамтын ажиллагааны зөвлөлийн 2023 оны 4 дүгээр улирлын ээлжит хурал боллоо.

2023-12-27
  • 2653

Хамтын ажиллагааны зөвлөлийн 2023 оны 4 дүгээр улирлын ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

 

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай;
  • Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, түгээмэл илэрч буй зөрчил;
  • Зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, хүрээлэн буй орчин, уул уурхайтай холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийн судалгааны тайлан;
  • Санхүүгийн хүртээмж болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  ажлыг уялдуулан зохион байгуулах, санхүүгийн хүртээмжтэй холбоотой асуудал;
  • Монгол Улсын 2024 оны Явцын тайланг Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт бэлтгэн хүргүүлэх;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээг эцэслэх.

Хурлаар Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгосноос гадна Монгол Улсын 2024 оны Явцын тайланг Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт бэлтгэн хүргүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.