Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

ФАТФ-ААС ЗӨВЛӨМЖ 16-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВЧ БАЙНА

2024-02-27
  • 2570

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь санхүүгийн байгууллагуудын хооронд цахим мессеж солилцох олон улсын стандарт (ISO 20022)-д нийцүүлэх зорилгоор зөвлөмж 16 болон зөвлөмжийн тайлбар хэсэгт шинэчилсэн найруулга хийж батлахаар ажиллаж байна.  Үүнтэй холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэр томьёоны тайлбар, Зөвлөмж 16-н шинэчилсэн найруулгын төслийг веб хуудсандаа байршуулан нээлттэй санал авч байна.

ФАТФ-аас технологид төвийг сахисан хэвээр байх ба “ижил үйл ажиллагаа, ижил эрсдэл, ижил дүрэм” зарчмыг баримтлах бөгөөд санал болгож буй засварууд нь гадаад төлбөр тооцоог илүү хурдан, хямд өртөгтэй, ил тод, хүртээмжтэй болгохын зэрэгцээ аюулгүй, найдвартай байдлыг хадгалахад чиглэсэн.

Төсөлд Зөвлөмж 16-д ашигласан нэр томьёог өөрчлөхийн тулд ISO 20022 дагуу төлбөрийн мессежүүдэд түгээмэл хэрэглэгддэг нэр томьёотой нийцүүлэхийн тулд боломжит нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьсон ба Зөвлөмж 16-ын гарчгийг “Цахим шилжүүлэг”-ээс “Төлбөрийн ил тод байдал” болгон өөрчлөхийг санал болгож, платформоос хамааралгүй, стандартад заасан үүрэг хариуцлагатай илүү нийцүүлэхээр төлөвлөсөн.

Хавсралтаар хүргүүлж буй тайлбар санамж бичигт мөн зөвлөлдөх 18 асуултыг танилцуулсан. Үүнээс дурдвал:

  • Карт ашиглан бараа, үйлчилгээ худалдан авахыг чөлөөлөх ил тод байдлын нэмэлт шаардлага;
  • Зөвлөмж 16-аас тодорхой нөхцөлийн дагуу бэлэн мөнгө, түүнтэй адилтгах мөнгө авах, худалдан авах эрхийг хасах;
  • Төлбөрийн мессеж дэх үндсэн үүсгэгч, эцсийн өмчлөгчийн мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах;
  • Төлбөрийн мессеж дэх эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгахын тулд хүлээн авагч санхүүгийн байгууллагуудын үүрэг;
  • Төлбөрийн сүлжээний бусад нэр томьёо тодорхойлолт гэх мэт.

Саналыг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүлээн авах тул та бүгд дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.