Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

ФАТФ 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн салбараар дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн тухай вебинар зохион байгууллаа.

1 сарын өмнө
  • 26

ФАТФ-аас зохион байгуулсан вебинарын үеэр гэмт хэрэгтнүүд үл хөдлөх хөрөнгийн салбараар дамжуулан гэмт хэргээс олсон орлогыг хэрхэн угаадаг, эдгээр санхүүгийн урсгалыг илрүүлэх, тасалдуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар мэдээлэв.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүд болон түүний хянан шалгагч нар мөнгө угаахтай холбоотой үүсч болзошгүй эрсдэлийн талаар ойлголт хангалтгүй байдгаас эрсдэлийг удирдахтай холбоотой арга хэмжээг ихэвчлэн авч чадахгүй байгаа талаар мэдээлэлд дурджээ. Вебинарт тус салбартай холбоотой судлаач, мэргэжилтнүүд оролцон, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээгээр дамжуулан хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг угаахтай тэмцэх талаар өөрсдийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцсан байна.

Тус вебинарыг https://www.youtube.com/watch?v=WAxcPBnweP0 холбоосоор орж үзэх боломжтой.