Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Азийн хөгжлийн банк болон Санхүүгийн мэдээллийн алба хамтран “Худалдаанд суурилсан мөнгө угаахтай тэмцэх нь” сэдвээр төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд сургалт зохион байгууллаа.

2023-06-07
  • 366

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас хууль бус хөрөнгийн гарал үүслийг нуун дарагдуулах үндсэн аргуудын нэг нь худалдаанд суурилж мөнгө угаах арга хэвээрээ байна гэж үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагууд энэ чиглэлд ач холбогдол өгөн ажиллаж байна.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны Худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн хөтөлбөр (Trade and Supply Chain Finance Program)-тэй хамтран худалдаанд суурилсан мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Санхүүгийн мэдээллийн албатай 2022 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкнаас 2022 оны 9 дүгээр сард Сингапур улсад зохион байгуулсан гадаад худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн сэжигтэй гүйлгээний тайлангийн формыг goAML програмд хэрхэн оруулах талаар туршлага судлах уулзалтад Санхүүгийн мэдээллийн албаны төлөөллүүд оролцсон.

Энэ удаа Азийн хөгжлийн банкны төлөөллүүд болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирж, Санхүүгийн мэдээллийн алба, хууль сахиулах байгууллага, гаалийн байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулан “Худалдаанд суурилсан мөнгө угаахтай тэмцэх нь” сэдвээр хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад төр, хувийн хэвшлийн нийт 70 гаруй төлөөллүүд оролцсон бөгөөд худалдаанд суурилсан мөнгө угаахтай холбоотой гүйлгээг таних, холбогдох сэжигтэй гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах болон энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвүүдээр тус тус сургалт оров.  

Энэ дашрамд Азийн хөгжлийн банкны Худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн хөтөлбөрийн төлөөллүүд болон олон улсын мэргэшсэн сургагч багш нартаа талархал илэрхийлж байна.