Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн “Дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх шинэлэг аргууд” сэдэвт цахим сургалт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болж өнгөрлөө.

2023-11-01
  • 292

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хүрээнд дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх шинэлэг аргууд” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр дата мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд тулгарч буй асуудал, үүнийг хэрэгжүүлэх алхам, бодит жишээ болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор мэдээллийн дүн шинжилгээнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Мальдив, Канад, Сингапур улсын мэргэжилтнүүд танилцууллаа.

Энэхүү сургалтад Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын нийт 25 орчим төлөөлөл хамрагдсан юм.