Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Ам.Долларын корреспондент банкны харилцааг бэхжүүлэх чиглэлээр 3 өдрийн сургалт болж өнгөрлөө

2023-09-21
  • 301

АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр Санхүүгийн үйлчилгээний сайн дурын корпус (Financial Services Volunteer Corps - FSVC)-аас Монгол Улсын санхүүгийн салбарын корреспондент харилцааг бэхжүүлэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд АНУ-ын зөвлөхүүд банкуудын АНУ болон бусад барууны улс орнуудын санхүүгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, улмаар корреспондент банкны харилцаа тогтоох боломжийг бүрдүүлэх, олон улсын шаардлагын нийцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 3 өдрийн сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

АНУ-ын Төрийн Департментыг төлөөлж АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдаа хариуцсан дарга Жон Ченг, Санхүүгийн үйлчилгээний сайн дурын корпусыг төлөөлж захирал Эдвард Т. Сиа болон Санхүүгийн мэдээллийг албанаас сургалтыг нээж үг хэлэв. Сургалтыг Санхүүгийн үйлчилгээний сайн дурын корпусын зөвлөх Томас Ж. Бөрнсайд болон Тимоти К.О Брайн нар удирдаж явуулсан. Эдгээр зөвлөхүүд нь АНУ-ын Вэллс Фарго, Жипи Морган Чейз зэрэг томоохон банкуудад мөнгө угаах, корреспондент банкуудтай харилцаа тогтоох, санхүүгийн гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Сургалтад бүх банкууд болон Монголбанкны нийт 60 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Тус сургалтаар цахим гэмт хэрэг, залилан, авилга, хориг арга хэмжээнээс зайлсхийх зэрэг чиглэлээр бодит кейс жишээг тайлбарласнаас гадна дасгал ажил ажиллуулсан. Мөн корреспондент банкны харилцаанд анхаарах асуудлууд, газар зүйн эрсдлийн хүчин зүйлс, харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, гүйлгээтэй холбоотой эрсдэлийн талаар тайлбарласан нь банкууд болон Монголбанкны цаашдын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой байлаа. Зөвлөхүүд маань өөрсдийн сайн дурын үндсэн дээр Монгол Улсад хүрэлцэн ирж өөрсдийн бодит туршлага, мэдлэгийг хуваалцсан явдалд нийт оролцогчдын өмнөөс талархалаа илэрхийлье.