Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Ашгийн төлөө бус байгууллагуудад зориулсан сургалтанд урьж байна.

2026-02-25
  • 25

Сургалтын зорилго: 

  • Ашгийн бус байгууллагуудын терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр мэдлэг түгээх  

  • Ашгийн бус байгууллагуудын татвар болон улсын бүртгэлийн асуудалтай холбоотой мэдлэг олгох 

Сургалтын зорилтот бүлэг:  

Энэхүү сургалт нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ашгийн төлөө бус байгууллагуудад зориулсан болно.  

  • Боловсрол сургалтын байгууллага  

  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд 

  • Шашны байгууллагууд 

  • Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл  

  • Сан  

Хэзээ болох: 2026 оны 2 дугаар сарын  27-ны өдөр 11 цагаас 

Хэрхэн бүртгүүлэх:  Хүний тоо хязгаартай тул дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://forms.gle/TAzwsNHPMu8XbwES8  

Уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.