ENG

Цаг үеийн мэдээлэл

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН ХЯНАН ШАЛГАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон Санхүүгийн мэдээллийн алба хамтран “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хянан шалгагч нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

МУТСТ чиглэлээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын хянан шалгагчдын мэдлэгийг дээшлүүлэх, нэгдсэн мэдээлэл өгөх, тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь сургалтын зорилго байв.

Сургалтын үеэр МУТСТ гэмт хэргийн талаар ерөнхий ойлголт өгч, МУТСТ хяналт шалгалтын тогтолцоо, түүний шинэчлэл, зайны хяналт шалгалт хийх аргачлал, туршлага, Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, хүлээж буй үүрэг, газар дээр хяналт шалгалт хийх тухай, МУТСТ-тэй холбоотой шийтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог хэрэгжүүлсэн Хорооны туршлага, тулгарч буй асуудлууд зэрэг сэдвээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй дотоод хэргийн яам, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьлаа.