ENG

Мөрдөн шалгах ажиллагаа

1.3 кг алт нуун, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ

Э.Бат-Үүлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

Химийн бодис худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны хажууд 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Луна” нэршилтэй 1 килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлэн таслан зогсоолоо.

Т.Баярхүү: 95 сая ам.доллартай тэнцэх мөнгийг оффшор бүсэд угаагаад, эдийн засагт оруулж ирснийг шалгаж байна

Оффшор бүсээс Монголд 300-гаад тэрбум төгрөг орж ирсэн гэсэн мэдээлэл ойрын үед онцлох сэдэв болж хувираад байна. Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд ч АТГ-аас асуулт нэхэж, жагссан. Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс оффшор бүсээс орж ирсэн гэх мөнгөтэй холбоотой тайлбар тодруулга авлаа.

Капитал банкны захирал асан А.Ариунболд нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийслэлийн прокурорын газраас тус банкны захирал асан А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн өнгөрсөн есөн сарын турш тус банканд ажилласан эрх хүлээн авагчийн зөвлөл хууль бус байж болзошгүй 15 асуудал, үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан гэж өнөөдөр мэдээллээ. Банкны эрх хүлээн авагчийн баг 62 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад одоо 39 болж буурчээ. Тус банкны бүх активыг мөнгөжүүлэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бүрэн худалдаалж, зээлийн үлдэгдэлгүй болсон цаг эрх хүлээн авагч багийн ажил дуусна. Мөн Төв банканд ажлын тайлангаа танилцуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээс “Капитал” ХХК-г хасуулах шаардлагатай. Гэвч Зоос, Хадгаламж банкуудын эрх хүлээн авагчид одоог хүртэл ажилласаар байгааг тооцвол энэ үйл явц олон жил үргэлжлэх магадлалтай.